Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХАНГАЙН БҮСИЙН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022-05-19

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Швейцарын хөгжлийн агентлагаас “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Хангайн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн хүрээнд нийт ажлын албаны бүрэлдэхүүний чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох уг арга хэмжээг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар нээж үг хэлэв.
Сургалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референтүүд, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар, Нийслэл болон Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын ИТХ-ын дарга, хурлын нарийн бичгийн дарга тэргүүтэй, ажлын албаны ажилтнууд тус тус хамрагдаж байгаа юм.
Сургалтаар “Төрийн албан хэрэг хөтлөлт, анхаарах асуудлууд”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаарх зарим асуудлууд”, Төрийн байгууллагын чанарын менежементийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх нь”, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бодлого, чиглэл болон салбар зөвлөлийн хамтын ажиллагаа”, “Хурлын хороо-төлөөлөгчийн үйл ажиллагаа, иргэдийн оролцоог хангахад Хурлын ажлын албаны үүрэг” зэрэг мэдээлэл өгч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%