Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2022-06-05

Хурлаар энэ оны хагас жилийн байдлаар хийж хэрэгжүүлсэн болоод, хэрэгжүүлэх ажлаа  хэлэлцэв.

Тухайлбал: Газрын маргаантай холбоотой тулгамдсан асуудлын талаар хийж хэрэгжүүлж буй ажлыг холбогдох байгууллагаас сонсох, үнэлэлт дүгнэлт өгөх,  Салбарын байгууллагуудын сонсгол мэдээллийг сонсож, уялдаа холбоог сайжруулах, Аймгийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх, 2021 оын газар олголтонд хяналт шинжилгээ хийж, 2022 оны газар олголтонд хяналт тавьж ажиллах, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгч, хамтран боловсруулах, аймагт хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй танилцах, Хот байгуулалт, дэд бүтэцтэй холбоотой хуулийг холбогдох төрийн байгууллагад сурталчлах ажлыг зохион байгуулах, Баруун-Уртад болон бусад сумдад дахин төлөвлөлт хийх ажлын төлөвлөгөөтэй танилцан үнэлэлт дүгнэлт өгөх, Сумдын хаягжуулалтын ажилд хяналт тавих,   Сумдын газар олголт, хот төлөвлөлт дэд бүтцийн инженерийн шугам сүлжээтэй танилцаж,  үүрэг чиглэл өгөх зэрэг асуудлаар ярилцлаа.  

 

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%