Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын зөвөл хуралдлаа

2022-05-30

Аймгийн ИТХ-ын зөвлөл 71,4 хувийн ирцтэйгээр хуралдан дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын ээлжит 7-р хуралдааны тов тогтоох
2. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тойрогт ажиллах удирдамж танилцуулах
3. Боловсролын асуудал / сургуулийн хүүхдийн Үдийн хоол хөтөлбөрийн талаар/
4. Аймгийн Төрийн аудитын газрын 2021 оны төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит 7-р хуралдааны товыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагт хуралдахаар боллоо.
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгчдийг тойрогтоо ажиллах үед мэргэжил арга зүйгээр хангаж, хамтран ажиллах удирдамжийг гарган зөвлөлийн гишүүдэд танилцуулж, тэдний саналыг тусгав.
Боловсролын талаар ерөнхий мэдээлэл болон сургуулийн хүүхдийн үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар төлөөлөгчид өөрсдийн саналаа хэлэв.
Мөн аймгийн Төрийн аудитын 2021 оны төсвийн гүйтцэтгэл санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг сонсож, санал солилцов.
 
 
 
 
 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%