Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хороо хуралдлаа

2022-05-31

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долдугаар хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдахаар товлосонтой холбогдуулан аймгийн ЗДТГ-аас өргөн мэдүүлсэн 1. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, тус төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. 2.Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлуудыг Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хороо хэлэлцэн санал дүгнэлтээ аймгийн ИТХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%