Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ээлжит долдугаар хуралдаан хуралдлаа

2022-06-06

2022 оны 06 сарын 06-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит долдугаар хуралдаан боллоо. Хуралдаан нийт төлөөлөгчдийн 79,4 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Ээлжит долдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлэсэн байна.
1. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг зохион байгуулах хороо байгуулах тухай
2. Зарим сумдын ойг тэмдэглэх тухай
3. “Сүм, хийд байгуулах зөвшөөрөл олгох, түүний үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг батлах тухай
4. Тогтоол цуцлах тухай
5. Тээврийн хэрэгсэл данснаас хасаж, худалдах тухай
6. Орон нутгийн өмчөөс 2022 онд хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай
7. Аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
8. Аймгийн 2022 оны төсвийн тодотголыг батлах тухай
9. Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
10.Газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай
2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зарим асуудлыг төлөөлөгчдийн саналаар татаж авсан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%