Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Захиргааны хэм хэмжээний актын тухай

2022-07-08

Тэшиг сумын ИТХ-ын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан ээлжит 8 дугаар хуралдаанаар батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай"-14, "Суурин мал маллагааны бүс тогтоох тухай"-15, "Нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой устгахад дагаж мөрдөх журам батлах тухай"-16 дугаар тогтоолуудыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгүүлэхээр хүргүүлсэн.

Үүнээс "Суурин мал маллагааны бүс тогтоох тухай" 15 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5871 дугаарт бүртгэгдсэнээр нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн хэрэгжих боломжтой боллоо. 

 

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%