Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Тэшиг сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан

2022-09-16

Тэшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан өнөөдөр буюу 09 дүгээр сарын 16-ны өдөр 67 хувийн ирцтэй хуралдлаа. 
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 
1.ЗДТГ-ын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийн тайланг танилцуулах тухай  
2."Тэшиг сумын ойн сангаас хэрэглээний болон түлшний зориулалтаар 2022 онд бэлтгэх модны хуваарь батлах тухай” сумын ИТХ-ын 2022 оны 01 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай
3. ИТХ, ЗДТГ-ын зарим хөрөнгийг актлах, шинээр бий болсон хөрөнгийг бүртгэх тухай
4.Мал аж ахуйн болон төв суурингийн 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг батлах тухай
5. Иргэнд өмчлүүлэх газрын 2023 оны төлөвлөгөөнд санал уламжлах тухай
6. Газрын төлбөрийн үнэлгээний бүсчлэлд өөрчлөлт оруулах тухай
7. Сумын ИТХ-ын “Нохой муур тэжээх, арчлах, золбин нохой устгахад дагаж мөрдөх журам батлах тухай” 2022 оны 16 дугаар тогтоолыг хүчингүйд тооцох тухай 
                                        СУМЫН ИТХ, ЗДТГ

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%