Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхайн хорооны бүрэлдэхүүн "Усны тухай хууль тогтоомж, тулгамдаж буй асуудал" сэдэвт сургалтанд хамрагдлаа.

2022-09-28

ИТХ-ын Хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхайн хорооны бүрэлдэхүүн 2022 оны 09-р сарын 28-ны өдөр "Усны тухай хууль тогтоомж, тулгамдаж буй асуудал" сэдэвт сургалтанд хамрагдлаа. Сургалтыг ИТХ-ын ажлын алба, сумын байгаль хамгаалагч, Хэрлэн голын сав газрын захиргаа хамтран зохион байгуулж усны тухай ойлголт, уул уурхайн ус ашиглалт зэрэг мэдээлэлийг өгч арга зүйн зөвлөмж өгсөн үр дүнтэй сургалт боллоо. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%