Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын ээлжит бус X хуралдаан хуралдаж сумын газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээлэлийн сангийн жагсаалтыг хэлэлцэн батлав.

2022-09-30

ИТХ-ын ээлжит бус X хуралдаан 2022 оны 09-р сарын 30-ны өдөр хуралдаж Сумын газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээлэлийн сангийн нэрсийн жагсаалтыг хэлэлцэн батлав.

Сүхбаатар аймгийн газар нутгийн нэрийг тодруулан тогтоох хээрийн судалгааны ажлыг 1981 онд гүйцэтгэж 1983 онд бүх сумдын газар нутгийн нэрийн зургийг үйлдсэн юм. Орон нутагт тодруулан тогтоож 1:100000-ны масштабтай байр зүйн зурагт тэмдэглэсэн нэрсийн жагсаалтыг сум аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байдаг.

2022 оны 06-р сарын 17-нд Инженер геодези ХХК-ны 4 ажилтан хээрийн ажлын график, маршрутаа гарган нутгийн иргэд, багийн Засаг дарга нарыг оролцуулан баг бүрд газар зүйн нэр бүрийг тодруулж, нэрийн болон байр зүйн зурагтайгаа тулган шалгаж, дрон камераар 1822ш фото зураг авч баримтжуулан салбилцолыг нь тодорхойлж, шинэ нэрүүдээ 1:100000-ны масштабтай зураг дээр байршлаар нь тэмдэглэн оруулж хурлаар батлуулсан 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%