Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо хуралдан дараах 5 асуудлыг хэлэлцлээ

2022-10-25

Аймгийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо өнөөдөр хуралдан дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Тусгай хэрэгцээт 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх /эцэг/-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх бодлогыг хэрэгжүүлэх үйл явцтай танилцах.
2. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд сэтгэл заслын болон сэргээн заслын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үйл явцтай танилцах.
3. Соёлын биет болон биет бус өвийн цахим санг бүрдүүлж, соёлын өвийг өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх үйл ажиллагаатай танилцах.
4. “Төв Монголын байгаль-түүх, соёлын цогцолбор музей”-н барилга угсралтын ажлыг эхлүүлэх ажлын үйл явцтай танилцах.
5. Ковид цар тахал туссан иргэнд сэргээн засах эмчилгээ хийж байгаа талаарх мэдээлэлтэй танилцах.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%