Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” үндэсний хөдөлгөөн өнөөдөр Архангай аймагт нээлтээ хийлээ

2022-11-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” үндэсний хөдөлгөөн өнөөдөр Архангай аймагт нээлтээ хийлээ.
Ирэх таван жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ органик хүнс экспортлогч улс болох эхлэлийг тавих нь хөдөлгөөний гол зорилго юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, Гадаад улс, Олон улсын байгууллагын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжил зүйн газар, сумдын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллага, холбоо, хоршоод төлөөлөгч зэрэг 250 гаруй мэргэжилтнүүд оролцож байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%