Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Мөнххаан сумын ИТХ-аас "Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ой"-г сум орон нутагтаа тэмдэглэн өнгөрүүлэв.

2022-12-05

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээг 2022 оны 12-р сарын 05-ны өдөр зохион байгуулав.

Үе үеийн ИТХ-д сонгогдож байсан төлөөлөгчидөө хүлээн авч "Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жил"-ийн ойд зориулсан баярын хурлыг хийж, 30 жилийн ойн медаль болон ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр ахмад төлөөлөгч нараа шагнаж урамшуулав.  5-н багийн дунд спортын 6 төрөлт тэмцээнийг Ахмад үе, дунд үе, залуучууд гэсэн насны ангилалаар зохион байгуулагдсан. Тэмцээнд зөвхөн багийн иргэд хамрагдсанаараа онцлог боллоо. Төрийн албан хаагч болон оюутан сурагчид оролцоогүй.

Арга хэмжээний хүрээнд: Ахмадын дунд Дартс, хөгжөөнт буухиа.

                                          Дунд үеийнхэний дунд Волейбол, теннис.

                                          Залуучуудын дунд Волейбол, олс таталт гэсэн 6 төрлийн тэмцээнд зохион байгуулагдаж 102 тамирчид оролцож багийн дүнгээр ТЭРГҮҮН байрыг 4-р баг, ДЭД байрыг 3-р баг, ГУТГААР байрыг 2-р баг тус тус байр эзэлсэн.

Тэмцээний төрөл тус бүрээс эхний 2 байр шалгаруулсан. Ахмадын Дартсны төрөлд Тэргүүн байрыг 4-р баг, Дэд байрыг 3-р баг. Хөгжөөнт буухиа Тэргүүн байрыг 3-р баг, Дэд байрыг 1-р баг.

Дунд үеийн Волейболын төрөлд Тэргүүн байрыг 4-р баг, Дэд байрыг Баялаг бүтээгчид, Ширээний теннисний эрэгтэй  төрөлд Тэргүүн байрыг 4-р баг, Дэд байрыг Баялаг бүтээгчид, Ширээний теннисний эмэгтэй төрөлд Тэргүүн байрыг 1-р баг, Дэд байрыг 4-р баг.

Залуучуудын Волейболын төрөлд Тэргүүн байрыг 4-р баг, Дэд байрыг 2-р баг, Олс таталтын төрөлд Тэргүүн байрыг 2-р баг, Дэд байрыг 3-р багийн хамт олон тус тус байр эзэлсэн байна.

 

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%