Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Архангай аймгийн ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдаан 11 сарын 29-ний өдөр 11 цагт эхэлж 14 асуудал хэлэлцэн баталлаа

2022-12-01

АЙМГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ БАТЛАВ
Архангай аймгийн ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдаан 11 сарын 29-ний өдөр 11 цагт эхэлж 14 асуудал хэлэлцэн баталлаа.
Аймгийн 2023 оны төсөв нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн хэмнэлтийн горимоор ажиллах, төсвийн харилцааны шинэчлэл болон шинээр гарч буй хууль эрх зүйг хэрэгжүүлэх, орон нутгийн төсвийн тэнцэл, төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах, Засгийн газар, аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүд, түүнийг хэрэгжүүлэх дунд, богино хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт арга хэмжээнд чиглэгдэн төлөвлөгдөж боловсруулагджээ.
Аймгийн 2023 оны төсвийн орлогын нийт дүнг 17163099,6 мянган төгрөгөөр, 2023 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 43673295,8 мянган төгрөгөөр, аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 9767015,1,
аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сум орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 4542456,1 төгрөгөөр тус тус баталсан юм.
Орон нутгийн төсвийн төслийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай хуулиудын өөрчлөлт, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх болон аймгийн Төрийн аудитын газраас хүргүүлсэн санал, зөвлөмж, төсвийн төсөл хянуулахад сумдаас ирүүлсэн тооцоолол, татвар ногдох зүйл, зарим нэр төрлийн орлогын холбогдох тооцоо судалгааг холбогдох газар, хэлтсүүдээс авч судлан нэгтгэж, мэргэжлийн байгууллагуудын мэргэжил арга зүйд тулгуурлан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар баримталж буй төрийн болон орон нутгийн бодлоготой уялдуулж холбогдох хууль эрх зүйд үндэслэн хийсэн байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%