Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МОНГОЛ БИЧГЭЭР ХЭН САЙХАН БИЧИХ ВЭ” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-12-21

МОНГОЛ БИЧГЭЭР ХЭН САЙХАН БИЧИХ ВЭ” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
--------------------------------
Аймгийн ИТХ-аас Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан “МОНГОЛ БИЧГЭЭР ХЭН САЙХАН БИЧИХ ВЭ” уралдааныг аймгийн БШУГ-тай хамтран зохион байгуулж, байр эзэлсэн оролцогчдод аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, БШУГ-ын дарга З.Мөнхтогтох нар өргөмжлөл мөнгөн шагналыг гардууллаа.
Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаж, Нутгийн өөрөө удирдах ёсыг хуульчилсны 30 жилийн ойн түүхэн замналыг сурталчлах, орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын бодлого, үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтыг иргэд олон нийтэд танилцуулах, иргэд, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид үндэсний бичгээ сурах идэвх хандлагыг нэмэгдүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, эх хэл, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино. Тус тэмцээнд иргэд идэвхтэй оролцлоо.
Насанд хүрэгчдийн ангилалд
1-р байр Б.Дэнсмаа /Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн багш/
2-р байр Б.Цэрэндэжид /Эрдэнэбулган сумын 4-р сургуулийн багш/
3-р байр Б.Энхчимэг /МУБИС-ын оюутан/
ЕБС-ын ахлах ангийн сурагчдын ангилалд
1-р байр Ч.Оюун-Эрдэнэ /Эрдэнэбулган сумын 4-р сургуулийн сурагч/
2-р байр Б.Билгүүнсаран /Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн сурагч/
3-р байр Б.Уртнасан /Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн сурагч/
 
 
 
 
 
 
 
 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%