Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дэх өдрийг тохиолдуулан Шинэ үндсэн хуулийг батлахад Сүхбаатар аймгийг төлөөлөн оролцож байсан депутат, Монгол Улсын Хүний гавъяат их эмч Д.Чулуун гуайд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр парламентыг хяналттай болгох хамгийн чухал алхам бол хоёр танхим байгуулан нэг нь нэгийгээ хянах тогтолцоо руу шилжих хэрэгтэй.
Ингэснээр Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн суурь заалт хангагдана.
Мөн Засгийн газар, УИХ-ын гишүүний албыг давхар хашихгүй байх нь зүйтэй гэсэн 2 саналтай байгаагаа илэрхийллээ.