Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

2023-02-20

УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, сумын удирдлагуудын хамт Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Цэцэрлэг сумын Хужирт багийн малчин Дэмидийн Очирхуяг, Эрдэнэмандал сумын “Алаг-Уул” багийн малчин Шаравдоржийн Пүрэвсүрэн, Өлзийт сумын Ямаат багийн малчин Нямдаагийн Ганбаатар, Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Жанчиврэнцэнгийн Мөнхдэлгэр, Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн иргэн Чойнхорын Асарбат нарт цол, шагналыг гардуулан өглөө.
Уламжлалт малч ухаанаараа арвин шимт мал сүргээ өсгөн үржүүлж, аймаг орон нутгийнхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөрийг нь үнэлж, Улсын аварга малчнаар шалгарсан нийт малчин өрхийн гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Эрдэнэт мал сүргийн ашиг шим нь арвижин дэлгэрэх болтугай.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%