Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА

2023-02-19

АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА
Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам хамтран жил бүрийн сар шинийн баярын өмнө шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”-ээр Архангай аймгаас энэ жил 26 малчин өрх тодорч, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нараас шагналаа гардаж авлаа.
Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, малынхаа ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, төл бүрийг хорогдолгүй бойжуулан хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Алтан төлийн эзэн хэмээх хүндтэй шагналаар шагнаж байгаа билээ.
Алтан төлийн эзэн болсон малчдадаа баяр хүргэж, буянт мал сүрэг нь өсөж, ашиг шим нь арвижин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%