Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН БҮЛЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВИНА

2023-03-24

ИРГЭДИЙН БҮЛЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВИНА
Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь, МАSAM II төсөл хэрэгжиж байна.
МАСАМ 2 төслийн хүрээнд Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд долоон хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн хяналтын бүлгийг хурлын даргын захирамжаар байгууллаа. Бүлгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Энхтайван, гишүүдээр Г.Самбууданзан /ХБИХЗ/, О.Мэндсайхан /Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар/, Б.Төмөрбаатар /иргэн/, Ш.Болормаа /иргэн/, Ц.Өнөрцэцэг /АВ тв сэтгүүлч/, Л.Лхагвадулам /иргэн/ нар ажиллахаар болов.
Иргэдийн хяналтын бүлэг нь Архангай аймагт улсын болон орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн, одоо хийгдэж байгаа, хийгдэхээр төлөвлөсөн 3 бүтээн байгуулалтын ажилд үнэлгээ хийх юм. Тодруулбал;
-Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж дууссан Эрдэнэбулган сумын Тамир хороолол болон Цогт уулруу тавигдсан явган хүний зам,
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа “Багш хөгжлийн төв”
-Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Ар-Мөнхжин”, “Ар-Манал” Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын их засварт тус тус үнэлгээ хийнэ.
Үнэлгээ хийх иргэдийн хяналтын бүлэг ажлаа эхлүүлээд байна

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%