Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Миний хүүхэд- Монголын ирээдүй" аяны нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж сумын ГХУССЗөвлөл хамтран ажиллалаа.

2023-04-05

"Миний хүүхэд- Монголын ирээдүй" 2 сарын аяны нээлтийн арга хэмжээ 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 

Аяны үйл ажиллагааг сумын ИТХ, хүүхдийн элч Б. Жавзандолгор, Сургуулийн хүүхэд хамгаалалын баг, ГХУССЗөвлөл, ЗДТГазар, Хамтарсан баг, Цэцэрлэг, Соёлын төв хамтран зохион байгууллаа.

Дэмжигч байгууллага: Хүүхдийн хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн, Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх "Үжин төв" ТББ-ын захирал Д. Ундраа.

Аяны хүрээнд:

  • ГХУССЗөвлөл, хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн ХЭҮК-ын ИНЗ-ийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д. Ундраа арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа Мөн дараах сургалт, лекцүүдийг хүүхэд, эцэг эхчүүдэд уншиж танилцууллаа.
  • "Бид ирээдүйн эзэн" Хүүхдүүдэд зориулсан сургалт
  • "Нийгмийн стрессийг нийлж засая" "Гэр бүлийн үнэ цэнэ" "Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ГХУСэргийлэхэд хуулиар үүрэг хүлээгчид, иргэдийн үүрэг, оролцоо, хариуцлага" лекцийг төрийн албан хаагчид, эцэг эхчүүдэд зохион байгууллаа. 

Арга хэмжээнд ЕБС-ийн ахлах, дунд ангийн 500 хүүхэд, Төрийн албан хаагч, эцэг эхчүүд нийт 280 иргэн хамрагдсан.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%