Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь" төслийн донор байгууллагын төлөөлөл Катрина Харро аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй албан уулзалт хийлээ

2023-04-21

Тэгш тусгал ТББ-аас Архангай аймагт хэрэгжүүлж байгаа "Иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь" төсөл 2021-2024 онд хэрэгжих бөгөөд төслийн донор байгууллага болох Финланд Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл Катрина Харро, ФЛОМ Финланд байгууллагын төлөөлөгч Ээро Хорстиа, Тэгш тусгал ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Гантулга, хөтөлбөрийн ажилтан Ц.Ариунтуяа, Архангай аймаг дахь төслийн менежер М.Анхтуяа нар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй албан уулзалт хийлээ. Төслийн орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулж буй туршлагын талаар санал солилцож цаашид хийх ажлуудыг ярилцлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%