Хүнс, ХАА, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хороо хуралдаж 2022 онд хийсэн ажлын дүгнэлт, 2023 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Тус хороо 7 гишүүнтэй бөгөөд хорооны даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Батсайхан, гишүүдээр төлөөлөгч А.Батдэлгэр, Г.Энхтуяа, Э.Энхжаргал, Р.Алтаннар, Д.Гантөмөр нар ажиллаж байна. Тус хороо нь 2023 онд тус хороотой холбоотой аймгийн ИТХ-аас баталсан гаргасан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, төсөл хөтөлбөрт хамрагдсан зарим аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, Үйлвэрлэлийн бүсийн суурь судалгаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээлэл сонсох, Эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.