Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XVl ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2023-04-14

Аймгийн ИТХ-ын ээлжит XVl хуралдаанаар: Аймгийн бэлгэ тэмдэг, далбааг өөрчлөх ажлыг зохион байгуулах тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төлөөллийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулах тухай, Дөрвөлж ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны зардал, дарга, гишүүдэд олгох цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай, Сүхбаатар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжит талбайд санал авах тухай, Хөрөнгө бүртгэж, эзэмшүүлэх тухай, Үндсэн хөрөнгө худалдах зөвшөөрөл олгох тухай, Мөнххаан, Халзан сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай гэсэн 9 асуудлыг хэлэлцсэнээс 8 асуудал дэмжигдэж 1 асуудлыг дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%