Уг хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Сүхбаатар аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай, 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал бусад албан хаагчдын цалин хөлсний нийтлэг жишиг тогтоох, Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, акталж данснаас хасах, ОНӨААТҮГ байгуулах, Дөрвөлж ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай , аймгийн Далбаа бэлгэ тэмдгийг өөрчлөх ажлыг зохион байгуулах гэсэн 8 асуудлыг хэлэлцсэнээс 5 асуудал нь хурлаар дэмжигдэн тогтоол гарч, 3 асуудлыг дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр асуудал оруулсан газруудад буцаан шийдвэрлэлээ.