Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-05-03


Аймгийн ИТХ-аас сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Сургалтын хүрээнд Шүүмжлэх дүрэм эeрэг ажил хэрэгч зан төлөвийг суралцах нь, ажил хэргийг ёс зүй, Байгууллагын ажилтнуудын гүйцэтгэлийг сайжруулах бүтээмжийг нэмэгдүүлэх орчин үeийн арга хандлагууд сэдвээр Полиси төвийн лeктор багш Г. Эрдэнэгэрэл, МУЗЗНДНТУТ хууль дахь нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголтууд сэдвээр Удирдлагын академийн багш доктор профессор Я.Бямбабаяр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн орчин сэдвээр аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн Д.Сэргэлэнбаяр, Архив бичиг хэрэг хөтлөлтийн анхаарах асуудал аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн сан хөмрөгч Б.Номин-эрдэнэ, khural.mn сайтын хөтлөх арга зүй сэдвээр аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Б.Гаваасүрэн нар сургалт мэдээлэл өгч ажиллав. Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын мэргэжилтнүүд болон сумдын ИТХ-ын мэргэжилтнүүдийн дунд "Нөхөрсөг" гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав.  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%