Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Авлигын эсрэг бидний оролцоо" сэдвээр сургалт зохион байгууллаа

2023-05-17

Аймгийн ИТХ-ын Гэмт Хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Прокурорын газартай хамтран Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сум, агентлаг, төрийн байгууллагын удирдлага, нягтлан бодогч, албан хаагч нарт цахим болон танхимаар "Авлигын эсрэг бидний оролцоо" сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн ИТХ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн, Авлигатай тэмцэх газрын сургагч багш Н.Батсайхан, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн мэргэжилтэн Г.Алтанчимэг, Насан туршийн боловсролын төв, АТГ-ын сургагч багш С.Пүрэвсүрэн, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор н.Нямжав нар Авлигын эсрэг хууль, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын нийгмийн хор уршиг, Төрийн санхүү ба авлига,Авлигын гэмт хэргийн талаар тус тус сургалтыг зохион байгууллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%