Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МӨНХХААН СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМЫН УЛААНБААТАР ХОТОД СУУГАА НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЗОЛГОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-03-15

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга М.Чинболд, ЗХЖШ дарга Бригадын генерал С.Ганбямба, БХУА-ийн захирал Бригадын генерал Л.Онцгойбаяр, БХЗГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, ЦДБЭЧ-н Уран бүтээлийн хэлтсийн дарга ерөнхий найруулагч, дэд хурандаа Б.Энхбаяр, Их Модун ХХК-ны захирал Б.Цогтсэргэлэн, Монгол Улсын Начин Б.Батжаргал, Мөнххаан сумын удирдлагууд болон Мөнххаан нутгаараа овоглосон эрдэмтэн докторууд, алдартан гавъяатууд, хувиараа бизнес эрхлэгчид, залуучуудын төлөөлөл оролцож Мөнххаан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцаж хамтран ажиллах тал дээр санал бодлоо солилцон ярилцлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%