Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо.

2023-04-22

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн Улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд:

Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Ваян Эвэнт Холл ХХК, "Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан","Булган Хан" дэвжээний бөх Улсын начин Энхбатын Сумъяабат түрүүлж,

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, "Аврагч" спорт хороо, "Од" групп, "Их Монгол" сан "Эм Жи Ө транс" ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.

Мөн хүрэлцэн ирж барилдсан улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва нар болон Мөнххаан сумын харьяат, улсын заан, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, улсын начин Бо.Батжаргал, аймгийн арслан Ж.Чулуунжав, аймгийн заан Т.Дорж нарт тус сумаас хүндэтгэл үзүүлсэн бол Мөнххаан сумаас төрөн гарсан улсын заан Н.Дулам, Л.Нямбуу нарын нэрэмжит шагналыг аймгийн хурц бадрангуй арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нарт, өсөх идэр начин С.Жамбын нэрэмжит шагналыг аймгийн хурц бадрангуй арслан О.Баярхүүд тус тус гардууллаа.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%