Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Мөнххаан суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 17 ортой Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

2023-06-09

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн 17 ортой Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж аймгийн Засаг даргын 2023 оны 06 сарын 06 өдрийн А\356 тоот захирамжаар томилогдсон Улсын комиссын бүрэлдэхүүн ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Захиалагч: Эрүүл мэндийн яам, Аймгийн Засаг даргын тамгын газар 

Хөрөнгө оруулалт: Улсын төсөв 2.426,4 сая төгрөг                              

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: "Хөх хайрхан трейд" ХХК           

Зураг төсөл зохиогч: "Голомт өргөө" ХХК                                    

Захиалагчийн техникийн хяналт: Барилгын хөгжлийн төв, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар. Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар.

Барилгын товч мэдээлэл: Барилга нь тэнхлэгээрээ 21,6x36м зоорьгүй, 2 давхар, төмөр бетон шугаман суурьтай, 380мм тоосгон хана хөөсөнцөр дулаалга 120мм тоосгон өрөгт бүтэцтэй, давхар дундын хучилт төмөр бетон цутгамал, 2 налуутай шувуун нуруун дээвэртэй, төвлөрсөн цахилгаан, холбооны шугаманд холбогдсон, гүний худаг, бохирын цооног бие даасан, цахилгааны нөөц үүсгүүртэйгээр, нийт 56 өрөө тасалгаатай баригдсан. Орон нутагт эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулах таатай орчин нөхцөл бүрдлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%