Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"БАЯНЦАГААНЫ ТАЛ" байгалийн нөөц газруудын үр өгөөжийг үнэлэх хэлэлцүүлэг Мөнххаан суманд боллоо.

2023-05-03

Хар ямаат, Баянцагааны тал, Тосон хулстайн байгалийн нөөц газруудын үр өгөөжийг үнэлэх хэлэлцүүлэг Мөнххаан суманд 2023 оны 05 сарын 03 ны өдөр зохион байгуулагдаж. Хэлэлцүүлэгт ИТХ-ын төлөөлөгчид,  байгууллагын төлөөлөл, Хоршоо, малчин иргэд хамрагдлаа.

Хэлэлцүүлгээр:

  • Хэлэлцүүлгийн зорилго, хөтөлбөр, оролцогчдын товч танилцуулга.
  • Тусгай хамгаалалттай газруудаас хүртэж буй үр өгөөж түүний жишээ
  • "Тусгай хамгаалалттай газар нутгийн үр өгөөжийг үнэлэх аргачлал"-ыг танилцуулага
  • Бүлгээр хийх ажлын танилцуулгуудыг хэлэлцлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%