Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын ХАА, Байгаль орчин, уул уурхай хариуцсан ажлын хороо Бүрэнцогт багийн "Галын ухаа" тариалангийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

2023-06-14

ИТХ-ын дарга Т.Сүнжидмаа, ХАА, Байгаль орчин, уул уурхай хариуцсан ажлын хороо Бүрэнцогт багийн "Галын ухаа" тариалангийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 2023 оны 06 сарын 14 өдөр хийлээ. 

Тариалангийн газрын эзэмшигч болох "Хос далбаа" ХХК үйл ажиллагаагаа эхлүүлэн газраа хагалж тариалалт эхэлсэн байна.

Ажлын хэсгийн зүгээс нутгийн иргэдийг ногоон тэжээл тариалах болон хөнгөлөлттэй үнээр өгч хамтран ажиллахыг хүссэн.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%