Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд "Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал" төслөөр 2023 оны 06 сарын 13-ны өдрөөс 06 сарын 17 ны өдрүүдэд цахилгаан хайчаар хонь ноослох сургалт зохион байгуулагдлаа.

2023-06-19

 

Сүбаатар аймгийн Мөнххаан суманд "Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал" төслөөр 2023 оны 06 сарын 13-аас 06  сарын 17 ны өдрүүдэд Гадны мэргэшсэн хонь хяргагч, ОУ-н тэмцээний аварга багш нар болон Share Mongolia-н 2022 оны сургалтанд хамрагдаж Шинэ Зеланд улсад дадлагажин мэргэшсэн 4 Монгол залуу энэ жил цахилгаан хайчаар ноослох ажил, мэргэжлийн үнэ цэн, дэвуу талуудыг харуулах сургалт болон үзүүлэн зохион байгуулагдлагдсан.

Цахилгаан хайчаар ноосолсноор:

  • Хонины ноосны гарц сайжрах, бүтээмж сайжрах,
  • Ангилан ялгалт хийж борлуулснаар ноосоо 100% борлуулах, ангилал бүрт таарсан үнэлгээгээр борлуулж орлого нэмэгдэх,
  • Малчин залуус маань боломжит цагаар хонь ноослох ажил хийж орлогоо нэмэх,
  • Өвлийн улиралд Австраль, Шинэ Зеланд зэрэг улсад очин цалинтай дадлага хийх, орлогоо нэмэх гэх мэт боломжууд бий болох юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%