Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын хороод хуралдлаа

2023-06-23

Аймгийн ИТХ-ын ээлжит арван дөрөвдүгээр хуралдаан 06 сарын 27-ны өдөр хуралдахтай холбогдуулан тус хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан асуудлуудыг Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, Хууль эрхзүй орон нутгийн өмч, хяналт шалгалт,өргөдөл гомдлын хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороодоор хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%