Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд түүний дурсгалын хөшөө төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд сүндэрлэн бослоо.

2023-07-24

Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд түүний дурсгалын хөшөө төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд сүндэрлэн бослоо. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Мөнххаан сумын түүхт 100 жилийн ойн баяраар болсон энэхүү ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Ж.Ёндон генералын охин Ё.Наранцэцэг, Мөнххаан сумын Засаг дарга Д.Батдэлгэр, “Ерөнхий цэрэг ассоциаци”-ийн тэргүүн, бэлтгэлд байгаа хурандаа Л.Ганбаатар, гүйцэтгэх захирал, бэлтгэлд байгаа хурандаа Л.Амарсайхан нарын албаныхан, нутгийн зон олон оролцлоо. Орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс "Эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ажил боллоо. Монгол цэргийн жанжны замнал мөн ирээдүй хойч үеийн мөнхөд дурсах бахархал байх ёстой" хэмээн талархал илэрхийлж байв.

"Хурандаа генерал Жамсрангийн Ёндон” хэмээх түүний журамт болон үр хүүхдүүд нь хамтран бүтээсэн номонд ахмад генералууд дурсахдаа "Хурандаа генерал Ж.Ёндон цэргийн хэргийн болон цэргийн урлагийн боловсрол мэдлэг, уран сэтгэлгээ сайтай, цэргийн сургалт бэлтгэл явуулахдаа ёстой гаргуун нэгэн байсан. Цэргийн жанжин хүн ямар байхыг өөрөөрөө үлгэрлэж үлдээсэн хүн билээ. Монголын ардын цэргийг Монгол Улсын өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчин болгон шинэчлэхэд түүний оруулсан гавьяа, зүтгэл, хөдөлмөр зүтгэл их, үеийн үед дуурсагдах гавьяатай хүн. Түүний үлдээсэн энэ үйл хэргийн мөрөөр өнөөдрийн Зэвсэгт хүчин өргөжин жавхаажиж, цэрэг дайчид нь даян дэлхийд энхтайвныг сахиулсан дэлхийн цэрэг болсон нь үнэн билээ. Ж.Ёндон генерал жагсаалын цэргээс Батлан хамгаалахын сайд хүртэл 40 орчим жил Монголын Ардын армид алба хаахдаа унаж босож, шийтгүүлж, сайшаагдаж, дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, энх цагт цэрэг армиа өргөтгөн зохион байгуулахад хүч, хөдөлмөр, оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан зүтгэсэн, хүүхэд залуусын бахархан дуурайх цэргийн жанжин байв" хэмээн өгүүлсэн байдаг юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%