Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА 38,6 ХУВИЙН ИРЦТЭЙГЭЭР АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2023-06-19

Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сумдын ИТХ-ын 2023 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 38,6 хувийн ирцтэйгээр амжилттай дууслаа. Нийт 1031 сонгогч санал өгөхөөс 398 сонгогч саналаа өгсөн байна. Адаацаг сумын Өвөр-Урт баг 54,8%, Баянжаргалан сумын Шилийн гол баг 38,4 %, Өлзийт сумын Тагт баг 50,7 %, Хулд сумын Шувуутай баг 13,8 %-ийн ирцтэй байна. Санал тэнцсэн нэр дэвшигч байхгүй. Нийт 7 нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөнөөс Адаацаг сумын АН-аас нэр дэвшигч Б.Хандсүрэн, Баянжаргалан сумын АН-аас нэр дэвшигч Б.Эрдэнэбаатар, Өлзийт сумын АН-аас нэр дэвшигч А.Жавхлан, Хулд сумын МАН-аас нэр дэвшигч Г.Лхагвадорж нар олонхын санал авсан байна. Санал авах ажиллагааг зохион байгуулсан сумын сонгуулийн хороо, хэсгийн хороод, даамал, итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн ажилтан нарт баярлалаа. Саналаа өгсөн нийт сонгогчдодоо баярлалаа. ДУНДГОВЬ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%