Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ КАДРИ ҮНЭЛГЭЭНИЙ БАГИЙН "МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙН ЧАДАВХЫГ ҮНЭЛЭХ" АЖЛЫН БАГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2023-09-11

НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ" баримт бичгийн хүрээнд Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр үнэлгээ хийхээр НҮБ-ын үнэлгээний баг (CADRI) Сүхбаатар аймагт ажиллаж байна.
CADRI нь НҮБ-ын систем, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар зэрэг НҮБ-ын болон бусад нийт 20 гаруй байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын түншлэл бүхий үнэлгээний баг юм. Энэхүү баг нь уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нэгдсэн уялдаатай шийдлүүдийг эрэлхийлэхийн тулд холбогдох салбар, хүмүүнлэгийн болон хөгжлийн чиглэлээрх төрөлжсөн агентлагуудын туршлагыг нэгтгэх механизмыг засгийн газар болон НҮБ-ын улс орнуудын багуудад олгодог. Үнэлгээний баг нь чадавхын үнэлгээ хийх хүрээнд нийгэм эдийн засгийн 10 салбарыг хамарсан аргачлал гаргасан бөгөөд энэ нь улс орны засгийн газарт гамшгийн эрсдэлийг бууруулах, УАӨ-д дасан зохицоход олсон ололт амжилт, учирч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, шаардлагатай хөрөнгө оруулалтыг аль салбарт хандуулах зэрэгт тусламж дэмжлэг үзүүлэх явдал юм.
Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр үнэлгээ зорилго:
Улс, орон нутаг, салбарын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцооны чадавхыг үнэлэх, учирч буй хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, улмаар гамшигт өртөмтгий нийгэм, эдийн засгийн салбарт эрт зарлан мэдээлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх талаар зөвлөмж боловсруулхад хамтран ажиллах юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%