Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгээр хэрэгжсэн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн санхүүжилтээр зорилтот 5 газар буюу Налайх, Сонгинохайрхан дүүрэг,Сүхбаатар, Увс, Сэлэнгэ аймагуудад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх хамгаалах байр барих шийдвэр гарч манай аймагт 256 сая төгрөгний санхүүжилтээр 2021 оны 08 дугаар сард хамгаалах байрны нийтлэг журам, сатандартад нийцсэн байр ашиглалтад орсон. Хамгаалах байр нь байгуулагдсан цагаасаа эхлэн хуулийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх үндсэн үүргээ тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах зорилгоор улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгаалах байрны төлөөлөл болон Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтанууд манай аймагт 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажиллаж байна.






