Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ 2 ДОХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2023-10-06

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Азийн хөгжлийн банкны хамтран "Хүүхэд, эмэгтэйчүүдийг эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Сургалтыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчид шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, кейс менежментийг зөв удирдах арга зүйд суралцуулах чиглэлээр явуулж байгаа бөгөөд сургалтад Засаг даргаар ахлуулсан Сүхбаатар аймгийн 22 хамтарсан багийн 150 гишүүд хамрагдаж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%