Өнөөдөр Сүхбаатар талбайд уг өдөрлөг зохион байгуулагдаж байгаа бөгөөд Дөрвөлж ОНӨҮГазар нь энэ онд азийн хөгжлийн банкны 8,9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хоногт 3000м3 бохир ус цэвэрлэх байгууламж, 500 сая төгрөгийн хөрөнгөөр ундны ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулснаар Баруун-Урт хотын иргэд эрүүл ахуйн орчинд унд ахуйн шаардлага хангасан цэвэр ус хэрэглэж байна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.







