Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Мөнххаан сумын ИТХ-ын урилгаар Г. Бандицэрэн \Чила\ ирж "АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ" лекцийг ЕБС-ын дунд, ахлах ангийн сурагчид болон төрийн албан хаагч, иргэдэд уншлаа.

2023-10-14

Монголын үг урлаачдын нийгэмлэг, хүмүүнлэгийн лектор Г. Бандицэрэн \Чила\ Мөнххаан суманд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын урилгаар ирж "АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ" лекцийг 2023 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон төрийн албан хаагч, иргэдийг хамруулсан 3-н удаагийн лекцэнд нийт 890 гаруй иргэдийг хамруулж уйлж, дуулсан амьдралын үнэ цэнийг мэдрүүлсэн, суусан хүн бүхэн гэр бүлээ хайрлахын үнэ цэнэ, хүнийг хайрлах энэрэх, ээж ааваа хайрлах, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх гээд олон сайхан зүйлийг сонсож амьдралын үнэ цэний нууцыг мэдэрсэн маш гоё лекцийг уншлаа.

Мөнххаан сумын ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.

Лекцэнд: 6-12 дугаар ангийн 460 сурагч, 73 төрийн албан хаагч, 360 иргэн хамрагдлаа.

Бидний урилгыг хүлээн авч ирсэн лектор Чила буюу Г. Бандицэрэн багшдаа сумын ИТХ, ГХУССЗ-ийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%