Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Нийгмийн бодлого, ХЭЗ, хүнс худалдаа ажлын хорооноос Оёдол эсгүүрийн мэргэжлийн багшийг урьж авчран оёдол эсгүүрийн 10 хоногийн анхан шатны сургалтыг зохион байгуулан явуулж дууслаа.

2023-10-20

ИТХ-ын Нийгмийн бодлого, ХЭЗ, хүнс худалдаа ажлын хорооноос Ранжив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн оёлын багш Б. Отгоныг урьж авчран оёдол эсгүүрийн 10 хоногийн 84 цагийн анхан шатны сургалтанд 10 хүнийг сургалтын төлбөрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр 5 багийн иргэдийг хамрууллаа . Ажлын байрыг нэмэгдүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургалтыг амжилттай зохион явууллаа. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%