Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ТА ТАТГАЛЗ" арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан ДЭВЖЭЭ тэмцээнд Мөнххаан сумын ахлах ангийн сурагчид амжилттай оролцож гуравдугаар байр эзэллээ.

2023-10-16

"ТА ТАТГАЛЗ" арга хэмжээний хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан ДЭВЖЭЭ тэмцээнд МӨНХХААН ЕБС-ийн сурагчид, нийгмийн ажилтан эцэг эхийн төлөөлөл 3-р байр эзэлсэн амжилттай оролцлоо.

Уг тэмцээн нь согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, согтуугаар үйлэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий "ТА ТАТГАЛЗ" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд тэмцээнд аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, Баруун-Урт сумын 4 дүгээр бүрэн дунд сургууль, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан сумдын ахлах ангийн сурагчид, Уулбаян сумын 9 дүгээр ангийн сурагчид, нийт 6 сургуулийн 48 сурагч, сургуулийн нийгмийн ажилтан, эцэг, эхийн төлөөллүүд оролцсон байна.

Багууд мэндчилгээ, жүжигчилсэн дүрийн тоглолт, хууль, эрх зүйн мэдлэг, шторк, зурагт хуудас бэлтгэх, сэтгэн бодох чадвар, "Өсвөрийн цагдаа бүлгэм"-ийн урьдчилан сэргийлэх ажлын танилцуулга зэрэг төрлөөр оюун ухаан, авъяас билгээ сорин өрсөлдсөнөөс:

Тэргүүн байрыг Баяндэлгэр сум,

Дэд байрыг Дарьганга сум

Гуравдугаар байрыг Мөнххаан сумын бүрэн дунд сургууль тус тус эзэлжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%