Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Захиргаа бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Алтанцэцэгээр ахлуулсан баг сумдад ажиллаж байна

2023-10-31

Аймгийн ИТХ-ын Захиргаа бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Алтанцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Баяндэлгэр сумын ИТХ-ын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Баяндэлгэр сумын ИТХ-ын хувьд 2023 онд ИТХ 4 удаа хуралдаж 12 тогтоол шийдвэр гарган ажилласан байна. Мөн өвөлжилт, хаваржилт хүндэрч малчдын аж амжиргаа буурсантай холбоотойгоор Сумын ИТХ-ын ажлын албанаас "Далайд дусал нэмэр" аяныг санаачлан зохион байгуулж нийт 6 багийн 85 айл өрхийн малчдад 5,3 сая төгрөгийн биет болон мөнгөн тусламжийг хүргэж ажилласан, ГХУСАЗСЗ –өөс хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс “Болгоомж илүүдэхгүй” 14 хоногийн аяныг зохион байгуулсан, Сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулсан, ОНХС-ийн 120.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын хог зөөврийн 10 тн-ын автомашиныг худалдан авч ажилласан, гудамжны гэрэл гэрэлтүүлэг ажлыг шийдвэрлэсэн зэрэг ажлыг онцлох ажлаар дурдлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%