Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

2023-11-01

Аймгийн ИТХ-ын Хяналт- шинжилгээ үнэлгээний ажлын хэсэг энэ сарын 30-ний өдрөөс эхлэн сумдад ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь Аймгийн ИТХ-ын даргаас сумдын ИТХ-ын даргатай байгуулсан гэрээний биелэлт үр дүн, Тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт түүнд тавьсан хяналт, сумын ИТХ-ын төсвийн гүйцэтгэл, үр дүн, дотоод ажлын гүйцэтгэл, бүтээлч шинэлэг ажил, Цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, байгууллагын ил тод байдлын үнэлгээ, ИТХ-ын төлөөлөгч багийн ИНХ-ын ажлын гүйцэтгэл үр дүн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зэргийг үзэж санал дүгнэлт гаргах юм. Халзан сумын ИТХ-ын хувьд ээлжит болон ээлжит бус хуралдааныг 5 удаа зохион байгуулж 12 тогтоол шийдвэрийг гаргаж ажилласан байна. Онцлох шийдвэрээс дурдвал Сумын хувьд 2020-2040 онд Халзан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөтэй болсон байна. Мөн Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвд 2022 онд 2,5 км авто зам, замын байгууламж барих ажил эхэлж энэ онд бүрэн хийгдэж дууссан нь сумын хувьд томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг болсон байна. ЕБС болон дотуур байранд 550 сая төгрөгөөр цэвэрлэх байгууламж хийгдсэн бөгөөд тус хурал нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд 314 сая төгрөгөөр 11 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр баталсан байна

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%