Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЖЛЫН ХЭСЭГ ТҮВШИНШИРЭЭ СУМАНД АЖИЛЛАВ.

2023-11-02

Түвшинширээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ээлжит болон ээлжит бус хуралдааныг 2023 оны 10 сарын байдлаар 4 удаа хийж цаг үеийн болон тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэн холбогдох шийдвэрүүдийг гарган ажилласан байна.
Онцлох ажлаас дурдвал: Сумын төвлөрсөн халаалт дулаан, цэвэр,бохир усны шугам сүлжээ, тэдгээрийн барилга байгууламжийг шинээр байгуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгэхээр шийдвэрлэж "Сэтгэшгүй нэмэх" ХХК-тай 20 жилийн хугацаатай хамтран ажиллах концессын гэрээ байгуулж, ажлыг эхлүүлээд байна. Нийт шаардагдах хөрөнгө -2,5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 786,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, зуухны барилгын ажил 70% гүйцэтгэлтэй явагдаж байна. Дулааны шугамын суваг 2023 онд 1062 м шинээр хийгдэхээс 412м хийгдэж, 32% гүйцэтгэлтэй. Хучилтын хавтан 562 хийгдэхээс 489 ширхэг хийгдээд байна. 2023 оны 11 дүгээр сард халаалтаа өгч эхлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн тус хурлын ажлын алба нь сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг шат дараатай зохион байгуулж ажилласан, Аймгийн ИТХ-ын 02 тоот тогтоолын хүрээнд Түвшинширээ суманд “Миний хүүхэд-Монголын ирээдүй аяныг зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх үндэсний хүүхдийн зөвлөлийн гишүүн Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Үжин” төвийн дарга Д.Ундрааг урьж сургалт мэдээлэл болон нөлөөллийн ажлуудыг хийж ажилласан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%