Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЖЛЫН ХЭСЭГ УУЛБАЯН СУМЫН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2023-11-02

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ онд ээлжит хуралдаан 3, ээлжит бус хуралдааныг 2 удаа зохион байгуулж нийт 28 тогтоол шийдвэрийг баталсан байна.
Сумын ИТХ-аас 2021 оныг ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ЖИЛ, 2022 оныг “МАЛЧДЫН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ЖИЛ”, 2023 оныг “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ХӨГЖЛИЙН ЖИЛ” болгон зарласан. Уулбаян сумын хувьд 2023 онд 563 сая төгрөгийн 19 ажил төлөвлөсөн байна.
2022 оны 06 сарын 03-ний өдрийн ИТХ-ын тогтоолоор байгуулагдсан Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөлөөс 2023 оны 09 сард Хоршоо хөгжүүлэх сангаас 2022-2023 онд зээл авсан иргэдтэй уулзаж, төслийн хэрэгжилттэй танилцаж хяналт шалгалт хийж ажилласан.
Шинэлэг бүтээлч ажлаас дурдвал:
ЕБС-ийн 4-9 дүгээр ангийн сурагчдын дунд ИТХ-ын даргын нэрэмжит “МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД”, "ХҮҮХЭД ХӨГЖИЛ-ХАМГААЛЛЫН ЖИЛ"-ийн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 1-5 дугаар ангиудын сурагчдын дунд Монгол өв соёлоо дээдлэх, үндэсний бөхөөр барилдах дур сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор "ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН"-ийг зохион байгуулсан, Нүүдэлчин соёл ахуйн үр хойчдоо өвлүүлэн үлдээх, мал сүргээ уналга эдэлгээнд сургах, малын тамгаа соёлын өвд бүртгүүлэх, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилгоор ТАМГАНЫ БАЯР-ыг хийж ажилласан, "ӨВ ТЭЭГЧ" тэмцээнийг зохион байгуулж зэргийг дурдаж болох юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%