Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР СУМЫН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2023-11-07

Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2023 оны 10 сарын байдлаар 5 удаа ээлжит болон ээлжит бус хуралдаан хийж цаг үеийн болон тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэн 34 шийдвэрийг гарган ажилласан байна.
Тус хурлаар 2023 онд 6 тэрбум 63 сая төгрөгийн төсвийг зарцуулахаар баталсан.
Дараах нөлөөллийн ажлыг зохион байгуулж ажилласныг дурдаж байна.
Үүнд:
 Сумын ИТХ-ын даргын өрөөнд 1992 оноос өнөөг хүртэл ажиллаж
байгаа үе үеийн дарга нарын хөргийг байршуулсан.
 Ардын язгуур урлагийн их өв соёлоо дээдлэн хүндэтгэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, Ардын хувьсгалын 102 жил, Сүхбаатар сум байгуулагдсаны 99, 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтан "ХУРДАН МОРИНЫ ЦОЛ", "БӨХИЙН ЦОЛ", "ДАРЬГАНГА МАРЗАЙ"-н сургалт, түүхт 100 жилийн ойг угтан “Монгол ардын уртын дуу” дуулах уламжлалыг сэргээх зорилгоор “ЗҮҮН МОНГОЛ АРДЫН УРТЫН ДУУНЫ СУРГАЛТ” зэргийг зохион байгуулсан.
Мөн төрийн албан хаагчид, Оюутан залуучууд, Малчид, Ахмадууд гэсэн төрлөөр "Урлаг, спорт”-ийн наадмыг энэ оны 8 дугаар сард зохион байгуулж ажилласан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%