Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2023-11-07

Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Нарийн бичгийн дарга А.Чулуунбат, ИТХ-ын Хүнс, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга төлөөлөгч О.Батсайхан нар Хүнс, хөдөө, аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн ДНБ 2022 онд 785.4 тэрбум төгрөг ба салбарын эзлэх хувь: Аж үйлдвэр 33.3% /Уул уурхай 67.5%, ХАА-н салбар 47.2% Үйлчилгээний салбар 19.5 хувь бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 12.0 сая төгрөг байна.
Хүнс, Хөдөө, аж ахуйн газар нь Захиргаа аж ахуйн алба, Малын үржлийн алба, Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ, Хяналтын гэсэн 4 албатай 24 хүний орон тоотой аймгийн Хүнс худалдаа, ЖДҮ, хоршоо, ахуй үйлчилгээ, газар тариалан болон мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээ, бэлчээр түүний усжуулалт, хадлан тэжээл бэлтгэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт зэрэг үндсэн асуудлыг хариуцан ажиллаж байна. Тус газар нь өөрийн доторх албадуудаар дамжуулан 13 сумын ХААТ, хувийн хэвшлийн мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний 9 нэгж, Түмэнцогт ОНӨААТҮГ-ыг шууд удирдлагаар ханган ажиллаж байна.
Мөн энэ үеэр ИТХ-ын хурлын дарга Сүхбаатар хөгжил, үйлдвэр технологийн парк, Мал эмнэлэгийн газар болон шинээр баригдсан Ариутгалын пунктийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийх ажил болон тулгамдаад байгаа асуудлын талаар санал солилцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%