Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ ЭРДЭНЭЦАГААН СУМАНД АЖИЛЛАВ.

2023-11-10

Ажлын хэсэг Эрдэнэцагаан сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллав.
Сумын ИТХ-ын шинэлэг ажлаас дурдвал:
 Сумын хоёр бөхт тэмээ өгсөх” хөтөлбөрийг баталж шийдвэрлэсэн.
 Жил бүр Малчдын зөвлөгөөн, Тэмээний уралдаан тогтмол зохион байгуулж байгаа нь өргөжин тэлж өндөр ашиг шимтэй тэмээг хурдан удмын адуугаар солилцох хөтөлбөрийг 2 дахь удаагаа зохион байгуулж ажилласан.
 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан "Сонсох ажиллагаа" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт ИТХ-ын Байгаль орчин хөдөө аж ахуйн хөгжлийн хороо хяналт шалгалт хийсэн талаарх мэдээлэл, Засаг Даргын Тамгын газрын мэргэжилтэн албан хаагч холбогдох мэдээлэл, уул уурхайн Эрдэнийн босго, Андын Илч, Бадмаараг хаш, Эрээн толгой, Номин богд зэрэг 5 компанийн тайлан мэдээлэл хийгдэж иргэд тодорхой мэдээллийг авсан байна.
Энэхүү арга хэмжээний үр дүнд уул уурхайн хариуцлагын гэрээ, гэрээний биелэлт сайжирсан гэж холбогдох мэргэжилтэн мэдээлэв.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%