Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2023-11-10

ИТХ-ын дарга Д.Хосбаяр өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж эмч, эмнэлгийн ажилчидтай уулзан тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 300 гаруй эмч ажилтантай бөгөөд байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 85 хувьтай байна.
2023 онд төрөлт нэмэгдэж, эмнэлэгт 700 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж, яаралтай тусламжийн үйлчилгээг 2023 оны 10-н сарын байдлаар 3000 гаруй иргэнд үзүүлжээ.
Уулзалтын үеэр тус байгууллагын албан хаагчдын зүгээс аймгийн удирдлагад хандаж эмнэлгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх, эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн баталгааг хангах тал дээр анхаарч ажиллахыг хүсэв.
Уулзалтын дараа Хурлын дарга Халдварт, Сүрьеэгийн тасгийн дээвэр, агааржуулалтын зургийн төсөв, эмч, эмнэлгийн ажилчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын зардлыг шийдвэрлэх тал дээр дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%