Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Цагаан зээрийн холбоос нутаг, бэлчээр нутгийг хамгаалцгаая" уриан дор зохион байгуулагдаж буй “Янзаган хүрээг хайрлаарай - 2023” зүүн бүсийн чуулганы үйл ажиллагаа Баруун-Урт хотноо эхэллээ.

2023-11-21

Хялганат хээрийн чимэг болсон цагаан зээрийг хайрлан хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэхээр 16 экоклубын сурагчид, багш, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагууд зэрэг 400 гаруй хүн оролцож байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%